🌴 BOLD MASTERCLASS × ELITE TRAVEL // ЭЛИТ ГЭР БҮЛИЙН АЯЛАЛ — ХАЙНАНЬ
🔥 2026 НАМРЫН ЭЭЛЖИЙН БҮРТГЭЛ • ЦӨӨН СУУДАЛТАЙ
⚡ ШУУРХАЙ ХОЛБОО БАРИХ:

BOLD MASTERCLASS
ЭЛИТ ГЭР БҮЛИЙН АЯЛАЛ

🌴 ХАЙНАНЬ, ВАННИНГ 📅 8 ӨДӨР 7 ШӨНӨ ✨ 10/23 - 10/30 & 10/30 - 11/06 💎 ЭРҮҮЛЖИХ ВАКУУМ РЕТРИТ
Bold Masterclass Hainan Elite Family Retreat

Аяллын Онцлог & Үнэ Цэнэ

Энэхүү аялал нь гэр бүлээрээ зүгээр л далайн эрэгт амарч зугаалах биш, эрүүл амьдралын шинэ дадалтай болж, суурь биомаркер, шинжилгээний датагаа оношлуулан урт хугацааны эрүүл мэндийн хөрөнгө оруулалт хийх онцгой вакуум хөтөлбөр юм.

  • 01
    Эрүүлжих цогц хөтөлбөр (BOLD Masterclass): Биеийн бүтэц, ДНХ/РНХ, генетик, макро ба микро шим тэжээл, суурь өвчнийг анагаах хэвшил.
  • 02
    24/7 Хөтөч & Көүч (Болд багш): Аяллын турш биечлэн дагалдаж, гэр бүл бүрт ганцаарчилсан 2 цагийн гүнзгий зөвлөгөө өгнө.
  • 03
    Хүүхдийн усан сэлэлтийн сургалт: Мэргэжлийн багштай өдөр тутмын усан сэлэлтийн эрчимжүүлсэн хичээл.
  • 04
    Хувийн люкс Вилла: Ваннинг хотод хувийн бассейнтай, гэр бүлээрээ тайван тухлах тансаг орчин.
  • 05
    5 Одтой Timton Fuhe буудал: Санья хотод буусан эхний шөнө 5★ буудал + өглөөний тансаг буфет.

Интерактив Үнийн Тооцоолуур & Багц

Early Bird: 4,790,000₮ / Үндсэн: 5,220,000₮
Early Bird: 3,990,000₮ / Үндсэн: 4,190,000₮
ℹ️ Дүрэм: Сургалтгүй 1 том хүн тутамд дор хаяж 2 сургалттай оролцогч (том хүн эсвэл хүүхэд) хамт явна. Нярай тооцогдохгүй.
Early Bird: 3,490,000₮ / Үндсэн: 3,690,000₮
Нислэгийн суудал / хураамж: 1,000,000₮
Нийт Төлбөрийн Дүн:
4,790,000 ₮
✨ Early Bird урамшууллаар нийт 430,000 ₮ хэмнэж байна!
Том хүн (Сургалттай) × 1:4,790,000 ₮
Энэ багцаар захиалга өгөх ➔

8 Өдөр 7 Шөнийн Хөтөлбөр (Ваннинг - Санья)

01
Ирэх Өдөр
Улаанбаатар – Бээжин (Транзит) – Санья
Байрлах: 5★ Timton Fuhe Hotel Хоол: Онгоцны хоол

Чингис Хаан ОУНБ дээр цугларч бүртгэлээ хийлгээд Бээжингээр дамжин халуун орны Хайнань арал Санья хотод газардана. Зориулалтын автобусаар 5 одтой буудалд байрлан амарна.

02
Танилцах Өдөр
Ваннинг хот руу шилжих & Вилладаа тухлах
Байрлах: Ваннинг Люкс Вилла Хоол: Өглөөний цай (буфет), Өдрийн хоол

Өглөөний тансаг буфет цайны дараа тусгай автобусаар Ваннинг хотын зүг хөдөлнө. Хувийн бассейн бүхий люкс вилландаа тухалж, аяллын хөтөлбөр болон бэлтгэх эрүүл хүнсний жагсаалт гарган, орон нутгийн зах, дэлгүүрээр зугаална.

03
Сургалт 1
Суурь Профайл, Биеийн Бүтэц & Шинжилгээний Дата
Байрлах: Ваннинг Люкс Вилла Хоол: Өглөөний цай, Оройн хоол (Өөрсдөө хийнэ) Хүүхэд: Усан сэлэлтийн сургалт

Онол, практик сургалт 1: Оролцогч бүрийн өвчний түүх, амьдралын хэвшлийг тодорхойлох. Биеийн бүтэц, оношилгоо, датаг зөв ойлгох, хэмжих арга зүй. Хүүхдүүд мэргэжлийн багшаар бассейнд усан сэлэлтийн эрчимжүүлсэн хичээл авна.

04
Чөлөөт Өдөр
Далайн Эрэг & Релакс
Байрлах: Ваннинг Люкс Вилла Хоол: Өглөөний цай

Тааваараа амарч, алтан шаргал далайн эрэгт биеэ шарах, вилланы бассейндоо сэлэх, хүсвэл шоппинг хийх бүтэн өдрийн чөлөөт цаг.

05
Сургалт 2
Практик Шим Тэжээл, ДНХ/РНХ & Хэвшил Засах
Байрлах: Ваннинг Люкс Вилла Хоол: Өглөөний цай, Оройн хоол (Өөрсдөө хийнэ) Хүүхэд: Усан сэлэлтийн сургалт

Худалдан авалт, орц найрлага, хүнс, макро микро шим тэжээлийн практик хичээл. Сэтгэлгээ, DNA/RNA генетик, суурь өвчлөл, нойр, стресс, хөдөлгөөн. Шаардлагатай бол орон нутгийн эмнэлэгт нэмэлт шинжилгээ хамтдаа хийлгэх боломжтой.

06
Чөлөөт Өдөр
Халуун Орны Байгаль & Чөлөөт Хөтөлбөр
Байрлах: Ваннинг Люкс Вилла Хоол: Өглөөний цай

Ваннингийн үзэсгэлэнт кокосын төгөл, усан спорт, серфинг эсвэл вилла дээрээ гэр бүлээрээ тухлан амарч эрч хүчээ сэлбэх өдөр.

07
Сургалт 3
1-on-1 Ганцаарчилсан Көүчинг (Гэр бүл тус бүрт 2 цаг)
Байрлах: Ваннинг Люкс Вилла Хоол: Өглөөний цай, Оройн хоол (Өөрсдөө хийнэ) Хүүхэд: Усан сэлэлтийн сорил

Болд багш гэр бүл тус бүртэй дунджаар 2 цаг тусгайлан ганцаарчлан ярилцаж, боловсруулсан дата дээр тулгуурлан насан туршдаа мөрдөх хувийн хүнс, нэмэлт, хөдөлгөөн, сэтгэл зүйн нарийвчилсан замын зураг гаргаж өгнө.

08
Буцах Өдөр
Санья ➔ Бээжин ➔ Улаанбаатар
Хоол: Өглөөний цай, Онгоцны хоол

Өглөөний цайны дараа виллагаа хүлээлгэн өгч Саньягийн онгоцны буудал руу хөдөлнө. Бээжингээр дамжин Улаанбаатар хотын Чингис хаан ОУНБ-д газардсанаар мартагдашгүй дурсамж, шинэ дадал дүүрэн аялал өндөрлөнө.

Дэлгэрэнгүй Хөтөлбөр Үзэх (Бүтэн 9 Хуудас Брошюр)

📖 АЯЛЛЫН АЛБАН ЁСНЫ БҮРЭН ТАНИЛЦУУЛГА (READ-ONLY VERSION)
↗️ Шинэ цонхоор бүтнээр нээх

Багтсан ба Багтаагүй Зүйлс

✅ Үнэд багтсан зүйлс:
  • ✔ Олон улсын нислэгийн тийз: УБ – Бээжин – Санья 2 талын нислэг
  • ✔ Тав тухтай люкс Вилла: Ваннинг хотод хувийн бассейнтай хувийн вилла
  • ✔ 5 одтой буудалд 1 хоног: Санья хотод Timton Fuhe Hotel + өглөөний буфет
  • ✔ Цогц сургалт: BOLD MASTERCLASS эрүүл мэндийн вакуум сургалт
  • ✔ 24/7 Хөтөч & Көүч Болд багш: Гэр бүл тус бүрт 2 цагийн 1-on-1 зөвлөгөө
  • ✔ Хүүхдийн усан сэлэлт: Мэргэжлийн багштай өдөр тутмын эрчимжүүлсэн хичээл
  • ✔ Хөтөлбөрт заагдсан хоол: Өглөөний буфет цайнууд, өдрийн хоол
  • ✔ Аяллын тусгай автобус: Хөтөлбөрийн дагуу бүрэн үйлчлэх автобус
  • ✔ Мэргэжлийн хөтөч орчуулагч: Монгол хэлтэй туршлагатай хөтөч
  • ✔ Аяллын иж бүрэн даатгал: Зохион байгуулагчийн нөхцөлөөр
❌ Үнэд багтаагүй зүйлс:
  • ✖ Хөтөлбөрт заагдаагүй өдрийн болон оройн хоол
  • ✖ Хүнсний зардал (Вилла дээр өөрсдөө хийх оройн хоолны орц)
  • ✖ Хувийн хэрэгцээний зардал, шоппинг
  • ✖ Хөтөч, жолоочийн гарын мөнгө (Tips)
  • ✖ Нэмэлт усан парк болон дарвуулт завь (сонголтоор)
⚠️ АЯЛАГЧДЫН АНХААРАХ ЧУХАЛ НӨХЦӨЛҮҮД:

• Өрөөний дүрэм ба Сургалтгүй том хүний нөхцөл: Гэр бүл, хосууд, хамт олноороо явах тохиолдолд нэг өрөөнд орох хүмүүсээс дор хаяж 1 хүн заавал BOLD Masterclass сургалтын багцыг авна (2 орны 1 нь заавал сургалттай). Мөн сургалтгүй том хүн (12 нас+) явах бол заавал сургалттай 2 оролцогч (дор хаяж 2 сургалттай том хүн, эсвэл 1 сургалттай том хүн + сэлэлтийн сургалттай 1 хүүхэд) хамт явах нөхцөлтэй. Нийт 3 аялагч тутамд дээд тал нь 1 хүн сургалтгүй байж болно (жишээ нь: 3 аялагчаас 1 нь, 6 аялагчаас 2 нь, 9 аялагчаас 3 нь сургалтгүй байх боломжтой). Жич: Нярай хүүхэд (0–1.99 нас) нь энэхүү 3 хүний 1 нь сургалтгүй байх харьцааны дүрмэнд хамаарахгүй, тооцогдохгүй.
• Ганцаараа аялагч: Заавал сургалттай багцыг авах ба өрөөндөө өөр 1 хүнтэй хуваарилагдан орно (Ганцаараа өрөө авах бол нэмэлт орны төлбөр төлнө).
• Нислэгийн хөнгөлөлт: Хувиараа нислэгээ авч буй тохиолдолд үндсэн үнээс 1,800,000₮ хасагдаж тооцогдоно.

Гэр Бүлийнхээ Эрүүл Мэндэд Хамгийн Үнэ Цэнтэй Хөрөнгө Оруулалтыг Хийгээрэй

Вилланы өрөөний тоо хязгаартай (ердөө 15 суудал) тул та эрт бүртгүүлж Early Bird онцгой хөнгөлөлтөө баталгаажуулна уу.

📝 Хөтөлбөрийн албан ёсны дэлгэрэнгүй холбоос: tiny.cc/Bold-masterclass