Улаанбаатар–Бээжин-Санья
Нислэгийн цаг:
Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудал дээр .. цагт цуглаж бүртгэлээ хийлгээд Бээжин хот руу ниснэ. Бээжинд хотод ... цагт газардсны дараа транзит хийж Санья руу нислэгтээ суун ниснэ. Санья хотод ирээд бид автобусанд суун буудал руу хөдөлнө.
Байрлах: Timton Fuhe зочид буудал
Ваннинг - Танилцах өдөр
Өглөөний цайны дараа цуглаад Ваннинг хотын зүг хөдлөнө. Вилладаа байрлаад аяллын хөтөлбөр болон, бэлдэх хоол хүнсний жагсаалт гаргана. Үдээс хойш чөлөөт тул зах, дэлгүүрээс хүнсээ цуглуулах, вилландаа амрах, далайн эрэг, хотын төвөөр зугаалах зэргээр амрана.
Байрлах: Ваннинг вилла
Хоол: өглөөний цай, өдрийн хоол.
Сургалтын өдөр
Үйл ажиллагаа: Онол, Практик сургалт, хүнс болон бараа сонгох, цуглуулах, орчинтойгоо танилцах.
Сургалт 1:
- Суурь профайл, оролцогчийн эмчилгээ, өвчин, хэвшлийн түүхийг тодорхойлох
- Биеийн бүтэц, оношилгоо, датаг ойлгох, хэмжих
– Өөрийгөө танин мэдэх, шинжлэх ухаан, суурь онол
Онол, Практик хосолсон вакуум сургалтын агуулга.
Хүүхдүүд сургалтын үеэр усан сэлэлтийн багштайгаа сургалт авна.
Байрлах: Вилла Ваннинг
Хоол: өглөөний цай, оройн хоол - өөрсдөө хийнэ.
Чөлөөт өдөр
Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Байрлах: Вилла Ваннинг
Хоол: өглөөний цай.
Сургалт 2: Практик Шим Тэжээл & ДНХ
• Онош болон хэвшил засах зорилгоор практик сургалт (худалдан авалт, шим тэжээл, орц, хүнс, макро, микро г. мэт)
• Онолын сургалт: Mindset / Хандлага, DNA, RNA, GENETICS, Хүнс, Витамин, Минералууд, макро, микро, Суурь өвчин, Амьдралын хэвшил, Нойр, Сэтгэл зүй, Стресс, Хөдөлгөөн…
• Шаардлагатай үзлэг, оношилгоог орон нутгийн эмнэлэгт хамтдаа группээр хийлгэх.
Хүүхдүүд сургалтын үеэр усан сэлэлтийн багштайгаа сургалт авна.
Байрлах: Вилла Ваннинг.
Хоол: өглөөний цай, оройн хоол - өөрсдөө хийнэ.
Чөлөөт өдөр
Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Байрлах: Вилла Ваннинг.
Хоол: өглөөний цай.
Сургалт 3: Ганцаарчилсан Көүчинг (1-on-1)
• Көүч – Ганцаарчилсан зөвлөгөө гэр бүлд дунджаар 2 цаг – шаардлагатай датаг боловсруулан зөвлөмж, анагаах хэвшил, заавар өгөх.
• Эхний ээлжинд шаардлагатай шинжилгээнүүд тодорхойлох, өмнөх шинжилгээний мэдээлэлд анализ хийх, оношлох.
• Профайл, шаардлагын дагуу таарсан хүнс, хэвшил, нэмэлтүүд, хөдөлгөөн, сэтгэл зүйн дасгал зэргийг батлах.
Хүүхдүүд сургалтын үеэр усан сэлэлтийн төгсгөлийн хичээл авна.
Байрлах: Вилла Ваннинг.
Хоол: өглөөний цай, оройн хоолыг өөрсдөө хийнэ - практик.
Санья–Бээжин–Улаанбаатар
Өглөөний цайны дараа виллагаа хүлээлгэн өгнө. Аяллын автобусандаа суун Санья хот руу хөдөлнө. Санья хотод ирээд нисэх онгоцны буудал руу явна. Бүртгэлээ хийлгээд Бээжин хотын зүг ниснэ. Транзит хийж Улаанбаатар хот руу хөөрнө.
... цагт Улаанбаатар хотын Чингис хаан онгоцны буудал дээр газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал дуусна.
Хоол: өглөөний цай, онгоцны хоол.
Үнэд багтсан зүйлс:
- • Нислэгийн тийз (УБ – Бээжин – Санья 2 тал)
- • Тав тухтай люкс вилла (Ваннинг хотод хувийн бассейнтай)
- • Цогц сургалт (BOLD MASTERCLASS эрүүл мэндийн хөтөлбөр)
- • 24/7 Guide & Көүч - Болд багш (1-on-1 гэр бүлийн зөвлөгөө)
- • Хүүхдийн усан сэлэлтийн мэргэжлийн сургалт
- • 5 одтой буудалд 1 хоног (Timton Fuhe зочид буудал)
- • Хөтөлбөрт заагдсан хоол (Өглөөний буфет цай)
- • Аяллын иж бүрэн даатгал (Зохион байгуулагчийн нөхцөлөөр)
- • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх тусгай аяллын автобус
- • Мэргэжлийн монгол хөтөч, орчуулагч
Үнэд багтаагүй зүйлс:
- • Хөтөлбөрт ороогүй хоол, үзвэр, үйлчилгээ
- • Хувийн хэрэгцээний зардал, шоппинг
- • Хүнсний зардал (Вилла дээр өөрсдөө хийх оройн хоолны орц)
- • Хөтөч, жолоочийн гарын мөнгө (Tips)
Анхаарах зүйлс:
Гэр бүл, хосууд, хамт олон явах бол ямар ч тохиолдолд нэг өрөөнд орох хүмүүс болон гэр бүлээс заавал нэг хүн сургалт авах шаардлагатай.